2007-09-28
ZOVLON

Зовлоо гэх
Зүдэрлээ гэх
Уйллаа гэх
Дууллаа гэх

хаягдлаа, үрэгдлээ, өлслөө, цангалаа,цөхөрлөө,алдлаа, орхигдлоо, бүтсэнгүй, болсонгүй, энэ ч алга, тэр ч алга гэх...
хүн төрөлхтөн зовсоор* л ... хүнд энэ "Зовлон" хэмээх ачааг үүрсээр л ...

Хөөрхийдөө гэж өрөвдөх шиг
Арчаагүймдээ гэж жигших шиг...

Чухам зовлон гээч юу юм , хөөрхий хүн та үнэхээр зовлонд унаа юу ? аль эсвэл жаргалдаа хэтэрхий ташуураад "би зовлоо" гэж хөлчүүрхэж явааюу?
Өчүүхэн амьдралын даваанд бүдэрч сөхөрчихөөд өөрөө босож чадахгүйм шиг уйлж дуулж яваамуу?

Хаа бнаа тэр зовлон тань....???
төрөхөд тань эдгэхгүй өвчтэй хувь тавилан угтаа юу?
өсөхөд тань олдохгүйм шиг хосгүй хайр орхиод яваа юу?
дайн, хүйтэн зэвсэг цус хаа сайгүй нөмөрч амь нас тань хутганы ирэн дээр дэнжигнээ юу`?
дааж давахгүй юу тохиолдоов, би сонсьё!

хаа явна тэр зовлон тань !

тэхээс тэх гэж архи ууж, тамхи тамхи татаж мансуурчихаад толгой тархи элэг уушги өвчиллөө гэж эмч домч залах

мэдсээр атлаа ханиа "хуурчихаад" цэцэг жимс , элдэв нялуун үгс шидэлж бүтэлгүйтвэл хамаг үсээ зулгааж, лонх эргүүлэх...

дулаан хувцас , өмсөх гуталтай атлаа өвлийн хүйтэнд гангалчихаад ханиад томуу олчихоод насны "бөгсөнд" " бие муудлаа" гэж олон долоон юм донгосох

залхуурч , сэлгүүцэж дэмий өнгөрөөчихөөд хувь тавилан , бурханннн 2 буруутай гэж зүхэж хараах

Чааваасдаа энэ зовлон гэжүү, зарим нь жаргалыг эрж бхад нөгөө нэг нь зовлонг өөрөө дуудах шиг ...

Зовлонг та зовлон үзсэн хүний ухаалаг нүднээс, эвэршиж хуурайшсан гарнаас мэдэрч магад!
жинхэнэ зовлон туулж яваа хүмүүс цөм дуугай, юу туулж, юу үзсэнээ сэтгэлийн гүндээ нуугаастай , харин ч бусдыг тэвчээртэй сонсож ямар өчүүхэн булбарай, ямар энхрийхэн юу ч үзээгүй нялзрайхан бн гэж дотроо бодох шиг.  
хорвоод чимээгүйхэн тэмцэж "өнөөдөр жаахан ядарлаа" гэж зөөлөн хэлэх энэ хүмүүсээс Ичлээ, би ичлээ, энэ күмсүүдийн дэргэд би зовсон гэжүүдээ! хайран нулимс , омголон тэнэг ухаан мөхөс залуу нас минь дээ, алдаж оносон нь зөндөөндөө... энэ залуу нас ,
яадаг юм , алдаа л биз, нэг олдох нас юм шдээ... ( гэж онгирох ) тохиосон учралаас зугтаад яахав, давж гарья, тойроод яах вэ? тулж уулзья... (гэж бардамнах)

зовох тусам ухаарах бусуу!
эхэмсэг бардам сэхүүн занг минь сургаж өгөх бусуу!
Явсаны хойноос уйлаад юүхэв! эргэж ирэх биш
Өнгөрсний хoйноос харамсаад юүхэв! буцааж болох биш

Жаргалтай үедээ жаргаж чадахгүй,
Зовлон тохиоход зовж сураагүй сөгдсөн,
100 зовлонгоос зуурдын жаргалыг амталж,
100 жаргалаас жижигхэн зовлонгийн амттайг бас мэдэрсэн миний богинохон амьдрал минь дээ...

Хүн та зовж үз!,
өлсөж цангаж , хүйтэн халуунд тэвчиж сур, доог тохуу хатуу хүйтэн хахир занг тэсвэрлэж сур!,
юм уншсанаар биш юм үзсэнээрээ дүгнэж цэгнэ,
хүн гэдэг адгуусыг таньж мэдэрч нэвтэрч амтал!, өөртэйгөө бас харьцуулж сураа..

битгий бууж өг, сул доройгоо битгий харуул , нулимсаа ч адил, эртнээс монголчууд уйлхай байгаагүй гдг.

хүнийг хуурч болох ч өөртөө, зөвхөн өөртөө л үнэнч бай!
тохиолдсон зүйл бүхэн сургамж , түүнээс ч муу бж болох гэж үргэлж тунгаа, цунами ч бх бсн ч юм билүү хэн мэдлээ ...

Баярла , тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг ухаан хагас төрөөгүйдээ,
үгээгүй ядуу биш унах унаа өмсөх хувцастайдаа, эцэг эхдээ баярла,
амьдралд тоос шороо хөдөлгөж тонгичиж яваадаа хүртэл баярла,
үр хүүхэд хань ижилтэйдээ баярла, үүнээс илүү жаргалыг хаанаас ч олохгүй гэдэгтээ бат итгэж бас баярлаж яв!

Бичсэн: tatah | цаг: 03:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Ажлын нэг хүүхний нөхөр нь хүнд өвчтэй өөрөө л өдөр шөнөгүй ажилдаг. Бараг л өрх толгойлсон эмэгтэйгийн хажууд би нойр дутуу байна, нөхөр олдохгүй байна гэх мэт "зовлон"-гоо ярьсны дараагаар чиний бичлэгийн чинь утгыг ойлгож байсан. Зовлонгийн тухайд гэвэл нялх хүүхэд ч бас зовлонтой байдаг байхаа, надаа мээмээ хөхүүлкүй байна гэж бодож модоод. Өөр өөртөө таарсан л юмнууд байдаг байх.
Бичсэн: tungaamaa цаг: 14:22, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
жаргалын эхлэл нь зовлонгийн эхлэл
Бичсэн: хундага цаг: 10:57, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
хэхэ.
Бичсэн: 300-н блог цаг: 10:53, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хэ хэ зовлон блогмн дээр байдагшт... Блог бичдэг...
Бичсэн: 3apaa_ax цаг: 09:48, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax