Европын холбооны 27н улсаас Герман шиг шашин төрийг хослуулан барьсан хуулийн "бараг" цоорхойгүй орон лав бхкүйэ. Монголчууд бид 3 хүрэхгүй саю хүн амаа тэжээх гэж юдарч гуйлга гуйж ювахад энд 80 саю хүнийг тэжээж тэтгээд улс орноо удирдаад авч ювжээн гэхээр гайхмаар. Юагаад мгл-ын хууль 3 хоног германы хууль 300 жил хүчинтэй хэвээр бнаа ай? юагаад энэ улсад ийм тогтвортэй улс төр эдийн засгийн систем хэдэн зуунаар оршин тогтножийнаа? юаж "Төр нь ард иргэдийнхээ төлөө" гсн уриа лоозон бүхэл бүтэн утгаараа хэрэгждэг бнаа? гайхалтайюа!!!.
ер нь би эдийн засаг улс төрийг их хожуу сонирхож эхэлсэн хүн. Aль эрт күмс гэрээр хүргэж өгөх дэлгүүрийн сүлжээний санааг МГЛ-д олцон , хөрөнгө оруулж ювахад би гэж хүн ангийн Шагдарыг юаж дээрэлхэж хуушуурны хэдэн төгрөг олдым билээ гээд толгой гашилгаж ювлоошд, (дунд сургуульд их өлсдөг бсиймөө хэхэ)
асуудлын гол нь эдний Татварын систем болон татварын хууль, засгийн газраас ювуулж буй Мөнгө болон мөнгөний бодлого, банк санхүүгийн Жилийн тайлан тооцоо гаргах Германы өөрийнх нь аргачлал, олон улсын IFRS хэрэглэхэд хүртэл зааж өгсөн нарийн хуулиудаас авхуулаад гинжин хэлхээгээр холбогдсон хуулиуд нь гайхалтаи ганцхан зүгт чиглэсэн бгаам, тэр нь :
Хүний төлөө нийгэм
Жишээ 1: та ажилгүй, амиа зогоох аргагүй Герман улсын иргэн бол сардаа ойролцоогоор 350€ тэтгэлэг (Harzt 4) аваад гэдсээ илээд гэртээ хэвтээск, төрөөс таны байрны мөнгийг (ус цахилгааны мөнгө орохгүй!) сар бүр төлнө. Хэрэв та энэ тэтгэлэгийг авч бгаад мэдээж ажилтай болбол буцаагаад төлнө, Гэвч энэ тэтгэлэгийг авдаг хүн бүр ихэнх үзвэр үилчилгээнд хөнгөлөлт эдлэнэ.
Жишээ 2: Та хүүхэдтэй болбол Хүүхдийн мөнгө сар бүр 200-300€ 18 нас хүртэл , өсгөж хүмүүжүүлсэний мөнгө 350€ (Erziehungsgeld) сар бүр - санаж бгаагаар 3 нас хүртэл , Жирэмсэний амралтын буюу ажилаас түр завсарласаны мөнгө = сүүлийн 5 жилд авч бсн цалингын дундажаа бүтнээр нь 1 жил, бүүр сардаа 400€ ажил хийдэг оюутан бсн ч илгаагүй төрсөний дараах 3 сарын (i ment 6 weeks before and after) ( 400*3=1200€ ) мөнгийг өгөх ийм хуулиуд бхым. мэдээж энэ бол зүгээр л бүдүүн болхи ойлгоход амарчилсан тоймлол.
Манайхан нэг юмыг ойдоггүй юмуу ойхыг хүсдэггүй юмуу дээрийн сонгууль дээр аль аль Намууд Толгой дээрээ юу гэнүү!!!: айл бүрт 10.000 төгрөг өгнө, нэг удаагын тэтгэлэг олгоно, зарим нь бүүр галзуурцан айл бүрт 100.000 төгрөг хэдэн алтны уурхайныхаа ашгыг ард түмэнтэйгээ хуваана ч гэх шиг, энэ Үнэгүй гсн уриа лоозонтой асар их мөнгийг хаанаас ер нь гардаг гэж бодсийм бол??? мэдээж цаана нь ажилчин шоргоолж болгоны татварын мөнгөнөөс авч идэж ууна шдэ. Үнэгүй юм гэж хорвоо дэлхийд ёстоооооооооооооо ховордоо, (Би хэлдэг : Ррррбинзон чинь харин татвар төлөөгүй олон жил амьдарсан азтай этгээд бхкүй юу!) Герман ч адил, энэ их мөнгийг Татварын хуулиараа л зохицуулдаг, Үндсэн зарчим нь Баюачууд нь их, юадуус нь бага татвар төлөх (Opfertheorie): жилдээ 7664€ олдог нөхөр бол татвар төлөхгүй гэж. (төлөхгүй юу бхав, нийгмийн даатгалын шимтгэл гэж сар болгон 150€ төлдөг , энэ дотор 1. Ажилгүйчүүдийн мөнгө (Arbeitslosengeld) 2. тэтгэврийн мөнгө (Rentenversichung) ,3. эмнэлэгийн даатгал (Krankenversicherung) 4.Асрамжийн гэдиймуу ? ( Pflegeversicherung) багтана гэжуугаам. тэгээд :
7664€-12739€ хүртэл 15%,
12739€ - 52151€ хүртэл 26%,
52151€- 250.000€ хүртэл 42% , дээр нь баюачуудын татвар 3% нэмэгдэнэ, гэх мэт
бараг нийлээд цалингийнхаа 30%-ыг зөвхөн Орлогын татварт өгөх.
энэ улс шиг Орлогын татварын нарийвчилж 7 хуваадаг улс би лав мэдкүйээг. Дээрх жишээ бол зөвхөн нэгэн Компанын ажилтан албан хаагчийн татвар төлөх үндсэн зарчим.
Хувиараа бизнeс эрхлэгчид , Үйлдвэр Co Holding Konzern Limited үнэт цаас борлуулдаг зэрэг өөр тусдаа. Жүжигчид , тамирчид, дуучид хөл бөмбөгчин бас ондоо. Эмч, Хуульч , Татварын байцаагчид бас ондоо. Тэгээд дээр нь юу гээч Энэ улс шиг жаргацан Хөдөлмөрийн хуультай газар бас бхкүй. хэрэв та нэг Co-ын албан хаагч болчлоо гэхэд, 13 дахь сарын болон шинэ жилийн (weihnachsgeld), Амралтын , Өвчтэй өдрүүдийн мөнгө авахаас гадна, элдэв өөрийн тань буруугүй шалтгаанаас гэнэт халагдах зэрэгт зоиулсан 10 давхар бэлгэвчтэй Хуультай . Энд хамаатан саданаараа, бүлгээрээ бөөнөөрөө хуйвилдана, гадуур үзнэ дарамтлана авилга авна гээч нь дунд шатандаа бараг устаж үгүй болцон. Хэдий үүдний өрөөнд Та хүлээх ч гсндээ юаг л бусад шиг үйлчилгээ хүндэтгэн хүлээнэ нтр.
Манайд жишээ нь танилаараа бол 10 minut -д танилгүй бол 2 өдөрт гадаад паспорттэй болно. энд Бүгд л 2 өдөр хүлээх жишээтэй, хаха инээдтэй, манайх шиг чадалтай хүчтэй толгойтоог нь биш тэр энэ даргийн эрх хүүхдүүдийг ажилд авдаг газар юаж улс төр нь байтугай Аж үйлдвэр санхүү эдийн засаг нь хөгжих үү дээ. Авилга этрээ багасна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Ууланд очоод хэдэн адуутай хөөцөлдсөн дээр, гэснээс тэр Баюарыг авч шидсэн адгуусний зургийг олж авч ханандаа хаднаа нтр кккккк
үүгээр энэхүү бичлэгээ өндөрлөсүгэй. дараагийнх дээр энэ санхүүгийн хаyмралтай холбогдуулж юаад тийм мундаг мөнгөний бодлоготой бсн хэрнээ Европын хэд хэдэн том Банк тэр дундаа Hypo Real State унаж тусталаа мөлхсөн нууцаас болон юмар учраас түүнд засгийн газраас дэмжлэг үзүүлэхээс аргагүй болcон тухай,
Германы томоохон машины үйлдвэрийн нэг OPEL дампуурсан учир шалтгааны тухай сонирхчмоор юм бичнээ. xexe
hundetgen yslov
sign
tatah