2007-08-27
NADAD HELEEREI...

   Хэдэн жил өнгөрсий… би нэг жижигхэн амьтны зулзага байснаа нэг л өдөр хорвоог асар өөр нүдээр хардаг болчдым бна… өглөө босоод цонхоор харсан чинь күмсүүд илангуяа том күнүүс чинь том күнүүс гэж харагдахаа болиод жирийн нэг хэлбэрлэг галбирлаг тоглоомнууд болоод хувирчиж…гараад алхсан чинь би л ганцаараа өглөөнийи энэ фрэш агаарт аз жаргалаа үгээр хэлж чадкуу явжийхад өнөө тоглоомнууд яарцан сандарцан автуусанд сууцан барьцан машиндаа суугаад чагнаалдцан магнаалгцан этэр... тээд амьдралд минь "тэр" тоглоом гарч ирсийм… тэрний гар, хумс, өмсдөг цамц, үнэр нь үнэн гоё , нулимс нь хүртэл үнэн амттай… тийм сонирхолтой бас амттай юм бдаг гэж би мэдээгүйм байна.…

тэгтэл бас нэг орчин үеийн шинэ тоглоом гэв гэнэт гүйгээд ороод ирхийи… шоол танихкуй үнэртэй… асаррррр өөр … тэр миний тоглоомноос шал оор нэмэлт системтэй..олон чадварлаг үйлдэл хийж чаддаг шэйп этэр нь үнэн гоё дээр нь намайг миний ёртөнцийг ярилтгүй хэлэлтгүй нүднээс минь уншчихаад бсан нь электрон барааны дэвшил хөгжилд оршдог гэнэ. миний хөдөлдөг хөдөлгөөнийиг хүртэл мэддэг тэр тоглоомыг хажуу айлын „Дэлгэрийнх “гэж мэдээгүйшд … тээд анх „айлын хүүхдийнх“ гэсн ойлголтыг асар сайн ойлгож билээ… хүний юмыг зөвхөн түр хугацаагаар л зээлж болохоос гадна, ерөөсөө зээлж болохгүй юм тоглоомонд бдым бна гэж бяцхан тархиндаа мэдэрдийн би…

нэг өдөр хашаандаа нарлаад хэвтэж бсан чинь миний тоглоом хүрч ирээд хэлжээн… би чамайг тэсвэрлэж чадахгүйм, өдөр болгон усанд орж үсээ самнуулсаар залхлаа , газар дэлхийтэй танилцахаар аянд гарлаа...баяртай гэдийм бна….дахиад ганцаараа үлдлээ... ингээд жижкээ хашир занг таниж мэдэж эхэлдий…(зүгээр л сайхан цаг хугацаа бждээ…сүү талхны үнэ ч одоог бодвол гайгүй бсандаа гэж…)  тэгэж удаан ганцаараа дэлгүүрээр тэнэлээ… дэлгүүрээр дүүрэн тоглоомнууд гүйлдээстэй… бүгдээрээ ижилхэн үнэртэй, хэлбэртэй, нүд үс нь хүртэл ижилхэн ялгаагүй … гэхдээ түр зуур тоглоход бас л гоё ..өөр өөрийн гэсэн стайлтай , давуу болон дутуу талтай … нэг хэвийн уйтгартай амьдрал үргэлжлээ…л бсаар тэр нэг өдрийг хүртэл … хуучин шороотой лагер-аас нэг тоглоомыг олтол… илгарах юмгүй л нэг тоглоом… онцгой содон юмгүй..хачин нь тэр цэнхэр нүдтэй … ус шиг… дахиж гэртээ тоглоом авмаар санагдаад тээд ч зуурды, зээлийн тоглоомноос уйдцан бсы… Яагаад сонирхол татцаныг хэлж мэдэхгүйм.. сонин тоглоом… нүд нь миний нүдтэй адил…

Tэр тоглоом бас удалгүй явцан... "Битгий яваач" гэж хэлж амжаагүй тэр тоглоом буцаж ирэхээргүй явчихсан

өөрийнх нь тэр ёртөнц эндэхээс илүү гэж надад ядаж хэлээд яваач гуйя… би чамайг мянган удаа зурсан, чамайг би мянган удаа зорсон, мянган удаа чамд шүлэг бичиж, мянган удаа чиний явсан тэр зам дээр очсон, араас чинь явах зориг хүрсэнгүй, зүгээр л явсан мөр чинь ариун бсaн болoхооор дээрээс нь гишгэе гэж хүссэнгүй… хажууд чинь цэцэг тарьж усан оргилуур барина.. би чамаар бахархаж чиний хийж чадаагүйг, чиний бүтээж чадаагүйг, чиний хүсэж мөрөөдөж бсныг үргэлжлүүлнэ,

чи тэхдээ нэг л өдөр эргээд ирээрэй, нэг л өдөр яг л явсан шигээ гэнэт эргээд ирээрэй… зүгээр л нэг гаран дээр минь суугаарай… хамт талхнаас минь идэлцээрэй.. ганцхан удаа… харин явахдаа хэлээд яваарай..учир нь би бэлтгэлтэй байх гэсийм..хэлээд л яваарай…

Бичсэн: tatah | цаг: 01:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
... эвдэрчихсэн юм. дахиж тоглохооргүй эвдэрчихсэн юм.
Бичсэн: зочин цаг: 22:13, 2007-09-07 | Холбоос | |


сэтгэгдэл
тэр хажуу айлын Дэлгэрийн тоглоомч овоо л тоглоом юм. Тиймэрхүү тоглоомч угаасаа анхаарал татаад байдиймаа зарим нь хүний тоглоомыг салгаж аваад их л сайхан удаан жаргалтай тоглож байгаа харагддийн зарим нь ч эргүүлж өгөхөөс өөр замгүй л байх шиг байдийн за за энэ талаар мэдлэг муутай нөхөрдөө би ч өөрөө ч тэр сайхан олон үйлдэлтэй чанартай тоглоомоо олж амжаагүй хүн чинь. чамд гэж хэлэхэд ашиггүй дэмий тоглоомыг араас нь дуудаад байх шаардлага ч байхгүй тэр үнэхээр чиний тоглоом л юм бол буцаад ирэх биз
 за за амжилт
Бичсэн: bagaa цаг: 13:34, 2007-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax