2008-01-10
Tenger ongotei tsenher bandaash

 

    Будаанд явсан жолооч нөхрөө

    Буцаж ирэх сураг сонсоод

    Тэнгэр өнгөтэй цэнхэр торгоор

    Тэр өдөртөө бандааш эсгэлээ

   

    Ачаатай машин дээр гарна хэмээн

    Алцай юугий нь уужуухан эсгэлээ

    Айлын авгайд ордогий нь бодоод

    Амных нь резинийг нь сулхан зангидлаа

 

    Үргэлж нойтон явдгий нь бодож

    Үнэгний арьсэн живх тавьлаа

    Эгц урагш нь босдогийг нь бодож

    Энгэр талд нь хатуулга хийлээ

 

    Оюутан охид эргүүлдгийг нь бодоод

    "Олимпийн Миша" ташаанд нь шаглалаа

    Олон хоногоор аялдгийг нь санаад

    Оёдлыг нь дагуулж дуст цацлаа

 

    Орилогнох мотоциклийн дуу сонсогдож

    Оройхон хэрд хадам аав ирэв

    "Шал согтуу айлд хэвтэж байна" гэж

    Шаналсан дуугаар аав өгүүлэв

 

    "Ягаан Гажидынд л хэвтэж байгаа" гэхээс

    Яахаас ч буцахгүй омог бадрав.

(ner ni ul medegdeh tavaariish , jaahan oorchilsniig ni oruulav :D)

Бичсэн: tatah | цаг: 23:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Пүрэвдорж гуайн хөх даалимбин тэрлэгийн шог хувилбар биз дээ... гэхдээ миний уншиж байснаас заримыг нь өөрчилсөн байна...
Бичсэн: sirus цаг: 09:36, 2008-01-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax