Sun 5 April 2009
Дурдтгалын гэрч

Дурдтгалын гэрч Б.Лхагвасүрэн

Салаа гэзэгтэй хөөрхөн зураг тань
Сайртын горхины толионд байдаг
Би л таньдаг...

Санаанаас гараагүй чанга цовоо дуу чинь
Саргиат хайрханы хаднаас цуурайлдаг
Би л сонсдог

Алаг алаг чулууны бөөрөнд
Алганы чинь хээ байдаг
Миний л гарт тордог

Агьтын хоолойн ягаан ганга
Аалгүй салхинд ганхахаар үнэр чинь гардаг
Би л мэдэрдэг...

Айлын сайхан гэргий болсныг чинь
Аймаг хошуугаараа мэддэг
Би л үнэмшдэггүй...

Бичсэн: tatah | цаг: 02:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


сайхан гшүлэг байна big grin
Бичсэн: dao цаг: 07:23, Sun 5 April 2009 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant