2008-06-24
Minii amidralaas unetei

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь дээ
Ягаан уруул, цагаан царайтай гунигхан минь ээ
Сул асгарсан хархан үсэнд чинь хацраа нааж
Сураг тасарсан  жилүүдийн гомдлоо шивнэе дээ......амраг минь

Хэлж амжаагүй хайрандаа өөрийгөө буруутган үлдсэн ч
Хэн ч амсаагүй жаргалыг чиний инээднээс олоогүй ээ
Харваад одсон азгүй хайрын од болж гуниглаад
Хар дарсан зүүдэндээ амьдарсан нулимс байсаан би

Халуун үнсэлт ялдам аальнаас чинь дэлбээлсэн цэцэгс
Хагдарч унаад тоос болохдоо зүрхийг минь дарсаан
Хаврын шувууд дурсамжинд үүрээ засч, дуугаа дуулж
Хамт үдсэн тэр үдшүүдийг сануулдаг нь ....миний гунигаа

Мартаагүй биз дээ....чамайг явахад зүрх минь зүсэгдэж
Мансуурал, үхэлээс өөр юу ч бодогдохгүй байсныг
Хаалга тогших чиний л уучлалыг нууцхан хүлээсээр
Хавар намрыг заагласан өвөл болж хөлдсөөн би

Зүүдэнд шивнэсэн нууцхан үгнээс тайлал хайж
Зүрхэндээ сийлсэн хагацлын шархандаа зовиур нэмсээн
Зөөлөн гуниг, санахын тавилангийн амтанд хөлчүүрхэж
Зөрлөг замын салж одсон харгуйгаар алхалсаан би

Нуугдаж уйлсан гомдол чинь
                                 .....миний үхэлтэй тэнцүү
Нулимстай инээсэн дүр чинь
                                .....миний амьдралаас үнэтэй

Бичсэн: tatah | цаг: 15:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
togsgov. yuki... tongue

P.S : mehiiin yslov
Бичсэн: tatah цаг: 16:54, 2008-06-24 | Холбоос | |


Хэлж амжаагүй хайрандаа өөрийгөө буруутган үлдсэн ч
Хэн ч амсаагүй жаргалыг чиний инээднээс олоогүй ээ
Бичсэн: yuki цаг: 16:24, 2008-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax